АФНОР Группийн баталгаажуулалтын гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа боллоо.

Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлин Ньюком майнинг сервис ХХК, Best Shoes ХХК, Жавхлант говь инвестмэнт ХХК болон Мон-Ирээдүй ХХК зэрэг компаниудыг удирдлагуудыг 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Элчин сайдын өргөөнд хүлээн авч АФНОР Группийн баталгаажуулалтын гэрчилгээ гардуулах ёслол зохион байгууллаа.

· Ньюком майнинг сервис ХХК – 2011 онд үүсгэн байгуулагдсан Ньюком группийн гишүүн тэрээр барилга, эрчим хүч, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд АФНОР группийн ISO 9001:2015 ; ISO 14001:2015 ; ISO 45001:2018 гэсэн гурван гэрчилгээг ;
· Жавхлант говь инвестмэнт ХХК – 2012 онд байгуулагдаж уул уурхайн үйлчилгээ (хог хаягдал, бохир болон цэвэр ус, шатахуун тээвэрлэлт, замын усалгаа гм) эрхэлэхийн зэрэгцээ тусгай машин механизмыг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн худалдаалдаг. Оюу-Толгой, Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон компаниудтай хамтран ажилладаг тус компани нь АФНОР группийн ISO 9001:2015 болон ISO 45001:2018 баталгаажуулалтын гэрчилгээг ;
· Best Shoes Co., LTD – 2001 онд байгуулагдсан, гутал цүнх болон бусад арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ эрхэлдэг ба мөн Оюу-Толгой, Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс зэрэг томоохон компаниудад хөдөлмөрийн тусгай гутал нийлүүлдэг уг үндэсний үйлдвэрлэгч компани нь АФНОР Группийн ISO 9001: 2015 баталгаажуулалтын гэрчилгээг ;
· Мон-Ирээдүй ХХК нь 2005 онд байгуулагдсан мөн арьс шир үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ба орон нутгийн болон олон улсын хэмжээнд түүхий эд, хагас болон бүтэн боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлдэг. 2012 оноос хойш байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг нэвтрүүлэн ажиллаж буй тус хамт олон АФНОР Группын ISO 9001:2015 баталгаажуулалтын гэрчилгээг тус тус хүлээн авлаа.

JPEG

Эдгээр гэрчилгээг АФНОР Группийн албан ёсны түнш Монсертф баталгаажуулалтын компанийн ур чадвартай аудиторуудын хийсэн үнэлгээний дагуу олгосон бөгөөд хүлээн авагч компаниудын удирдлагын тогтолцоо, чанарын стандартыг баталгаажуулж байгаа юм. Сайн дурын үндсэн дээр хийгддэг уг баталгаажуулалт нь компанийн нэр хүндийг үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд улам бэхжүүлдэг билээ.

publié le 16/12/2020

Дээшээ