Франц улс Монголд Монгол дахь Францын Элчин сайдын яам
fontsizeup fontsizedown
Accueil du site » Виз » Визний талаарх мэдээлэл

Визний талаарх мэдээлэл

Ерөнхий мэдээлэл

Монгол Улсын харьяат иргэд байх хугацаанаасаа үл хамааран Франц Улсын нутаг дэвсгэрт заавал визтэй зорчино.

Таны аяллын хугацаа 90 хоногоос илүүгүй бол богино хугацааны буюу Шенгений виз, хэрвээ байх хугацаа тань 90 хоногоос дээш бол урт хугацааны виз мэдүүлэх шаардлагатай.

Визийг Улаанбаатар хот дахь Францын Элчин сайдын яамны Визний хэлтэст доорх хаягаар ирж мэдүүлнэ.

АНХААР: 2011 оны 2-р сарын 1-нээс эхлэн виз мэдүүлэгчид Энх тайвны өргөн чөлөөнд байрлах тус ЭСЯамны төв хаалгаар орох болсныг мэдэгдэе. Мөн 2011 оны 5-р сарын 4-нөөс эхлэн виз мэдүүлэгчид виз мэдүүлэх цаг товлох шинэ журамд шилжсэнийг анхаарна уу.


Энх Тайваны өргөн чөлөө 3,
Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот
Утас: (976 11) 32 45 19
Факс: (976 11) 33 06 51


Цагийн хуваарь:
- Даваа, Лхагва, Баасан гарагт : 9.30-12.30
- 9.30 - 11.30 : Виз мэдүүлэх
- 11.30 -12.30 : Паспорт буцаан олгох

Богино хугацааны виз буюу Шенгений виз

- Визний мэдүүлгийг хүлээн авах Элчин сайдын яамд
- Таны зорчих гол орон Франц улс бол УБ дахь Францын ЭСЯ.
- Таны зорчих гол орон доорх улсуудын аль нэг бол УБ дахь ХБНГУ-ын ЭСЯ :
Герман, Австри, Бельги, Финлянд, Грек, Исланд, Итали, Латви, Люксембург, Нидерланд, Португаль, Испани, Швед
- Таны зорчих гол орон БНЧех улс бол УБ дахь БНЧех улсын ЭСЯ-нд тус тус мэдүүлгээ өгнө үү.
- Дээр дурьдсанаас бусад Шенгений оронд зорчихын тулд Та Бээжин дэх тухайн холбогдох улсын ЭСЯ-дад хандана уу.

Шенгений визний онцлог
- Уг визийг хагас жилд 90 хоногооос хэтрэхгүй хугацаатай, нэг ба олон удаа орох, гарах эрхтэйгээр олгодог.
- Уг визийг ихэвчлэн аялал жуулчлалын болон албан ажлын зорилгоор зорчигчдод олгодог. Ийм төрлийн визтэй хүмүүс Шенгений орнуудад ямар нэгэн цалинтай ажил эрхлэх эрхгүй, очсон хойноо визийг сунгаж болохгүй.
- Ийм визтэй монгол иргэд Герман, Австри, Бельги, Дани, Испани, Эстони, Финлянд, Франц, Грек, Унгар, Исланд, Итали, Латви, Литва, Люксембург, Мальт, Норвеги, Нидерланд, Польш, Португал, Словень, Словак, Швед, Чех, Швейцар зэрэг Шенгений гэрээний гишүүн орнуудад дотоодын хилийн шалгалтгүйгээр зорчих эрхтэй. Харин Их Британи болон Ирланд улсууд нь Шенгений орон биш.

Шенгений виз мэдүүлэх журам
Виз мэдүүлэгч нь доор дурдсан бичиг баримтыг визний мэдүүлэгтээ хавсарган төлөвлөж буй аялал эхлэхээс хангалттай хугацааны өмнө /визний материал шалгах хугацаа-г харна уу/ өөрийн биеэр тус ЭСЯ-ны Визний хэлтэст үйлчилгээний цагийн хуваарийн дагуу ирнэ :
Доорх шаардлагуудыг хангасан паспорт
- Мэдүүлж буй визний дуусах хугацаанаас хойш 3 сараас доошгүй хугацаанд хүчинтэй байх,
- дор хаяж чөлөөтэй хуудас 2-той байх
- олгосноос хойш 10 жилээс ихгүй хугацаа өнгөрсөн байх
- Бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөж, гарын үсэг зурсан Шенгений визний мэдүүлгийн маягт /виз мэдүүлэгч тус бүр/
- Шаардлага хангасан цээж зураг /цайвар дэвсгэртэй, ойрын үед авахуулсан, 3,5 см Х 4,5 см-ийн харьцаатай, эгц урдаас харсан байрлалтай, 2 чих ил гарсан гм. Нүүрний хэмжээ нийт зургийн 70-80%-ийг эзэлсэн байх ёстой/. (зурагт тавигдах шаардлагыг үзэх)
- Визний мэдүүлгийн хураамж /төгрөгөөр бэлнээр төлөх ба буцааж олгогдохгүй/
- Аяллын зорилгоос шалтгаалан доор дурдсан материалуудыг мэдүүлэгт нэмж хавсаргана :

Ажил хэргийн аялал

PDF - 62.2 ko
Ажил хэргийн аялал

Аялал жуулчлал, гэр бүлийн айлчлал

PDF - 75.6 ko
Аялал жуулчлал, гэр бүлийн айлчлал

Францад ажиллах урлагийн салбарынхны мэдүүлэх виз

PDF - 56.9 ko
Урлагийн салбарт ажиллагсдын виз

Шенгений виз олгох хугацаа
Шенгений визний мэдүүлгийг шийдвэрлэх хугацаа ихэнхдээ 15 хоног байна. Гэхдээ зарим тохиолдолд энэхүү хугацаа 30 хоног, онцгой тохиолдолд 60 хоног ч хүрч болно.

Анхааруулга
Визний мэдүүлэгтээ бүрэн гүйцэд бичиг баримт хавсаргасан гэдэг нь виз олгогдоно гэсэн үг биш.

Виз мэдүүлсэн тухай дардсыг ЭСЯ-ны зүгээс паспортын нэг хуудсан дээр дарах бөгөөд энэ дардас нь хууль эрх зүйн ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй.

Виз олгогдсоноор Шенгений орнуудад шууд зорчих эрхтэй боллоо хэмээн ойлгож болохгүй. Виз бүхий паспортоос гадна доорх нотлох баримтуудыг хил нэвтрэх үедээ цагаачлалын албаны ажилтнуудад үзүүлэхэд бэлэн байх ёстой:
- Франц улсад нэвтрэх зорилгоо нотолсон баримтууд /аялал жуулчлалын зорилгоор бол зочид буудлын захиалга, зохион байгуулалттай аялалд хамрагдаж байгааг нотолсон урилга ..., албан хэргийн зорилгоор бол франц харилцагч байгууллагын албан урилга, ажил олгогчийн тодорхойлолт ..., хувийн болон гэр бүлийн айлчлалаар зорчих бол хувийн урилга гэх мэт.../
- Франц улсад байх санхүүгийн баталгаа /бэлэн мөнгө, аяллын чек, олон улсын эрх бүхий хүчинтэй банкны цахим карт гэх мэт .../
- Ирэх буцах аяллын баримт /онгоцны тийз, галт тэрэгний билет гэх мэт .../

Шенгений визээр Францын далайн чанад дахь бүс нутгуудад зорчиж болохгүй.

- Урт хугацааны виз :
Уг визийг Франц Улсын нутаг дэвсгэрт 90 хоногоос дээш хугацаагаар байх хүмүүс мэдүүлнэ.
Урт хугацааны визний мэдүүлгийг шалгах хугацаа олон долоо хоног байдаг тул хангалттай хугацааны өмнө мэдүүлгээ өгөх ёстойг анхаарна уу.

Урт хугацааны виз хүсэхэд дараах бичиг баримтыг заавал авчирсан байна :
- Мэдүүлж буй визний дуусах хугацаанаас хойш 3 сараас доошгүй хугацаанд хүчинтэй байх паспорт
- Бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөж гарын үсэг зурсан урт хугацааны визний мэдүүлэг (виз мэдүүлэгч тус бүр бөглөх)
- 3,5 см Х 4,5 см-ийн харьцаатай өнгөт цээж зураг (цагаан, цайвар дэвсгэр дээр авахуулсан, толгойны өндөр 3,2 см байх)

Виз мэдүүлэх зорилгоос шалтгаалж мэдүүлэгт хавсаргах бичиг баримтууд өөр өөр байх бөгөөд тэдгээрийг доорх жагсаалтуудаас үзнэ үү.
Оюутны урт хугацааны виз

PDF - 52 ko
Оюутны виз

Насанд хүрээгүй хүүхдийн сургалтын урт хугацааны виз

PDF - 52.5 ko
Насанд хүрээгүй хүүхдийн сургалтын виз

"Аялагч" ангиллын урт хугацааны виз

PDF - 51 ko
"Аялагч"-ийн урт хугацааны виз

Франц иргэний нөхөр /эхнэр/-ийн урт хугацааны виз

PDF - 50.7 ko
Франц иргэний нөхөр буюу эхнэр

Гэрлэлтийн виз

PDF - 57.6 ko
Гэрлэлтийн виз

ЕХ/ЕЭЗН-ий гишүүн орны иргэний гэр бүлийн виз

PDF - 51.5 ko
ЕХ/ЕЭЗН-ий гишүүн орны иргэний гэр бүл

Хүүхэд асрагч-дадлагажигчийн урт хугацааны виз

PDF - 51.3 ko
Хүүхэд асрагч дадлагажигч

АНХААРУУЛГА!

Оюутан, франц иргэний нөхөр /эхнэр/, "аялагч" болон урт хугацаагаар Франц улсад ажиллахаар явж буй хүмүүс дор хавсаргасан Францын Цагаачлалын албаны маягтыг заавал бөглөж визний мэдүүлэгтээ хавсаргах ёстойг АНХААРНА УУ.

Визний мэдүүлгийн хураамж

Визний мэдүүлгийн хураамжийг виз мэдүүлэхдээ бэлнээр, төгрөгөөр төлнө. Хураамжийн хэмжээ мэдүүлж буй визний ангиллаас хамаарах бөгөөд Шенгений богино хугацааны визнийх 60 евротой тэнцэх мөнгөн дүнг төгрөгөөр /6-аас доош насны хүүхэд хураамж төлөхгүй, 6-12 насны хүүхэд 35 евротой тэнцэх мөнгөн дүнг төгрөгөөр төлнө/, урт хугацааны виз мэдүүлэгчид нас харгалзахгүйгээр 99 евротой тэнцэх мөнгөн дүнг төгрөгөөр төлнө.

Эдгээр хураамжууд 2014 оны 3-р сарын 15-наас 30-ны хооронд:
35 евро - 83 762 төгрөг
60 евро - 143 540 төгрөг
99 евро - 236 840 төгрөгтэй тус тус тэнцэж байна.


Хураамжийг виз татгалзсан тохиолдолд буцааж олгохгүй.
Виз зөвшөөрсөн тохиолдолд дахин нэмэлт төлбөр төлөхгүй.

Визний мэдүүлгийн маягт болон Цагаачлалын албаны маягтыг хэвлэж авах хувилбар

PDF - 92.2 ko
Шенгений визний мэдүүлэг
PDF - 47.8 ko
Урт хугацааны визний мэдүүлэг
PDF - 30.5 ko
Цагаачлалын албаны маягт

Урт болон богино хугацааны визний мэдүүлгийн маягт, визний мэдүүлэгт хавсаргах бичиг баримтын жагсаалтууд, Цагаачлалын албаны маягт зэргийг тус ЭСЯ-ны цахим хуудаснаас татаж авна уу.

Визтэй холбоотой ерөнхий мэдээллүүдийг мөн Францын Гадаад Хэргийн Яамны цахим хуудаснаас үзэх боломжтой.


publié le 19 mars 2014

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Facebook Twitter Google+ Storify Youtube Dailymotion Flickr RSS