Франц улс Монголд Монгол дахь Францын Элчин сайдын яам
fontsizeup fontsizedown
Нүүр хуудас » Францчууд Монголд » Монгол дахь Францчуудын нийгэмлэг

Монгол дахь Францчуудын нийгэмлэг

Монгол дахь Францчуудын нийгэмлэгийн талаарх тоон үзүүлэлт:

Оршин суугчид :
Монгол дахь Францчуудын нийгэмлэг 2011 оны 1-р сарын 31-ний байдлаар бүртгэл хийлгэсэн 110 хүнээс бүрдэж байгаа бөгөөд арав гаруй бүртгүүлээгүй иргэн байна гэж үзэж байна.
Хүйсийн ангиллаар авч үзвэл тэдний ихэнх нь эрэгтэй бөгөөд бараг бүгдээрээ нийслэл Улаанбаатар хотод амьдарч аж төрдгийг судалгаа харуулж байна.
Ихэнх Франц иргэд мэргэжлийн үйл хэрэг эрхэлдэг ба гол төлөв үйлчилгээний (худалдаа, аялал жуулчлал, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, их дээд сургууль…) салбарт ажиллаж байна.

Жуулчид:
Монгол улс Францын жуулчдын үргэлж ирэх дуртай газар юм. Энэ улсад ирэх Францын жуулчдын цар хүрээ, тоо хэмжээ жилээс жилд өргөжин тэлсээр байна.
Европын орнуудаас ирж буй жуулчдын дотор тэргүүлэх байрын нэгийг эзэлж буй франц жуулчдын тоо 2009 онд ойролцоор 7000 байсан бол 2010 онд 8000 болтлоо өсчээ.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Facebook Twitter Google+ Foursquare Youtube Dailymotion Flickr RSS