Франц загварын цэцэрлэг - аль ч үеийн загвар

1913 онд төрсөн Андре лө Нотр нь XIV Луй хааны цэцэрлэгчээр 1645 оноос насан эцэстлээ буюу 1700 он хүртэл ажиллаж байжээ. Байгалийн архитекторч бөгөөд уран зураг, уран сэтгэмж, зохицооны их мастер тэрээр Версалийн шилтгээний цэцэрлэгийг байгуулснаас гадна Ву дө Конт, Шантие, Сан Жермайн он Лай, Со, Компиен, Сан –Клуд, Малмайзон зэрэг олон шилтгээн, ордонуудын цэцэрлэгийг байгуулсан байдаг. Түүнээс гадна, тэрээр Парис хотод Люхембургийн цэцэрлэг, Твилеригийн цэцэрлэг зэрэг олон нийтийн маш олон газруудыг тохижуулсан юм.

Франц загварын цэцэрлэг нь ихэвчлэн сая гаруй газрыг хамарсан асар том цэцэрлэг байдгаараа хүмүүсийн сэтгэлийг татдаг. Лө Нотрын цэцэрлэгүүд бүх Европ тивийн гол загвар болсоор ирсэн. Итали дахь Касерт хааны ордоны цэцэрлэгт хүрээлэн, Испаний Ла Гаранжа, Австрийн Шөнбрунны шилтгээн, Белгийн Белой зэрэг ордон, шилтгээний цэцэрлэгт хүрээлэн нь үүний үзүүштэй жишээ болсоор ирсэн. Түүнчлэн, Сант Петербургийн зуны цэцэрлэгт хүрээлэн ч бас франц загвараар тохижуулагдсан байдаг. Алдарт байгалийн цэцэрлэгчийн нөлөө бидний өнөө үед ч харагдсаар байдаг.

Лө Нотрын гайхамшигт арга техник нь ногоон орчны тохижилтын мэргэжилтэн болон инженер, уран бүтээлчдийн хөдөлгөх хүч болсоор ирсэн. Энэхүү олон талыг хамарсан арга ухаан нь өнөөдрийг хүртэл цэцэрлэгчдийн сургалтын сэдэв болсоор ирсэн. Лө Нотрын загварын орчин үеийн хувилбарыг ой мод, томоохон гудамж талбайн дагуух таримал мод, хотхон зэргийн тохижолтонд шингээж өгсөн байдаг. Тэрээр хотхон тохижуулахдаа анхны байгалийн байдал болох даваа гүвээ, хараа, зүг чиглэл, гол ус зэргийг маш сайтар дүгнэн үзэж зөв ашигласан байдаг. Түүний зохиосон холбоос, үргэлжилсэн байдал, шилжсэн байдал, тухайн нутаг оронтой уялдсан байдал энэ бүхэн

цогц орчин үеийн урлаг болон хөгжсөн байдаг. Рием, Мунихын цэцэрлэгт хүрээлэн бол жинхэнэ утгаараа уул, гол, даваа гүвээг зөв ашиглан тохижуулсан цэцэрлэгт хүрээлэнгүүд байна. Францын Норманд мужид цэцэрлэг чимэглэгч ноён Жак Гарсиа нь « Тэмцлийн талбар » шилтгээний цэцэрлэгийг дахин тохижуулахдаа энэ бүх зарчмуудыг тусгаж чадсан байна. Цэцэрлэгт хүрээлэн сонирхогчид тухайн газрынхаа авангард загварыг тэр бүр ажигладаггүй боловч аажимдаа франц загварын цэцэрлэгийн зохицолдоо анзаарагдаж буйг мэдэрдэг. Эдгээр цэцэрлэгүүдийн усан байгууламж нь ногоон байгууламжтайгаа хосолсон байдал, тэгш хэмтэй газрын хуваалт зэрэг гол үзүүлэлтүүд нь байнга гоо зүйн талаасаа зохилдолгоотой, ихэвчлэн шугман хуваалттай байдаг. Франц загварын цэцэрлэг нь түүнчлэн усны инженерын шугам сүлжээ, таримал ургамал мод, павиллон зэрэг чухал тохижилтууд шаардагдсан байдаг. Ноён Лө Нотр нь нийлмэл геометр дүрснүүдийн нэгдэлийг гаргаж ирэхийн тулд хараа зүй, усан байгууламж, топографикын тухайн үеийн дэвшилтэт технологи болох янз бүрийн хэмжүүрийн багаж хэрэгслүүдийг ашигласан байдаг. Өндөрлөгт байрлах тавцан, ногоон бут сөөгний өндөр, хана, хашааны хэмжээс, хэлбэр зэргийг нарийн бодож тооцолсны үндсэн дээр харагдахуйц байдал зэргийг засаж, уудам алсын хараатай болгож чадсан байдаг. Бяцхан төглийн нууцхан булан тохойд тоолж барамгүй бишрэм зүйлсүүд, нууц газрууд, шинэ шинэ үзэгдэх орчинг олж харж болох юм. Сонгодог загвар, нарийн чанд байгууламж нь жинхэнэ үзүүштэй төрхийг бий болгон, үзвэрийн маргашгүй сайхан мэдрэмжийг мэдрүүлдгийн жишээ нь Версалийн шилтгээний Аварга усан оргилуурууд бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгээр зугаацах үед хөгжмийн аясаар оргилох усан сангууд баярын мэдрэмжийг төрүүлдэг.

Лө Нотр нь байгалийг өөрийн ажлынхаа гол чиг шугам, бэлэг тэмдэг болгосон байдаг. Энэ хүний мэндэлсний ойн баяр нь өнгөрсөн АГУУ ЗУУНД Версальд аялах боломжийг олгож байна. Үүнтэй холбогдуулан, маш олон үзүүлбэрүүд товлогдлоо. Шилтээний цэцэрлэгүүдэд, Латоны бассейн, түүний эргэн тойрон газрууд алдартай газруудыг сэргээн засварлаж байна. Анх удаа олон сая үзэгчид ажиглалтын цэг дээрээс сэргээн засварлах ажлын олон үе шатуудыг харах боломжтой боллоо. Усан оргилуурын театрын төглүүд дахин цэцэглэж, Алтан хүүхдүүдийн бассейн алтан өнгөөр шижиртэн гялтганах болно. Мөн Пьер Пугэгийн цутгамал баримлууд эргэн ирэх болно. Версалийн цэцэрлэг авто машинууд үзэгчдийг хүссэн газарт нь хүргэх болно. Ирэх зургаа, долдугаар сард таныг баярын бишгүүр хөгжмийн дор шөнийн тэнгэрт салют, хөгжмийн аясаар бүжих усан оргилуур, сонгодог бүжгэн жүжиг, жүжигчилсэн тоглолтууд хүлээж байна.
Мөн Лө Нотрын тухай, орчин үеийн цэцэрлэгт хүрээлэнгийн дүр зургийн тухай бага хурлууд Францын Үндэсний дээд сургуулиас зохион байгуулах юм.

publié le 01/05/2013

Дээшээ