Франц улс Монголд Монгол дахь Францын Элчин сайдын яам
fontsizeup fontsizedown
Нүүр хуудас » Монгол-Францын харилцаа » Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой

Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой

Монгол Улс Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монгол дахь Францын элчин сайдын яам, Монгол-Францын соёлын төвийн дэмжлэгтэйгээр Монгол-Францын соёлын өдрүүд 2010 оны 5-р сарын 7 ноос 9 ны өдрүүдэд зохион байгууллаа.

Монгол Улсын Их Сургуулийн дугуй танхим болон Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль дээр бага хурал зохион байгуулан, Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд илтгэл тавьж, Монгол-Францын соёлын өдрүүдийн нээлтийг хийлээ.
Соёлын өдрүүдийн хүрээнд явагдсан хөтөлбөрүүдээс дурьдвал:

- Дуурь бүжгийн улсын эрдмийн театрын тайзнаа Францын алдарт дуучин Эдит Пиафаас орчин үеийн дуучин Зази хүртэлх сүүлийн 50 жилд дуулагдсан франц дууг эргэн дурсаж, амилуулж чадсан Франц дууны тэмцээн зохион байгуулагдаж Гульжамила Аля тус тэмцээний тэргүүн байрын шагналыг гарджээ.

- Парис дахь соёлын төвөөс сонгосон сэдвийн доор зохион бичлэгийн тэмцээн боллоо. Франц Улсаас тус соёлын наадмыг зорьж ирсэн зохиолч, сэтгүүлч нарын бүрэлдэхүүнтэй шүүгч нар оролцсон энэхүү тэмцээний ялагчаар Баатарын Ням-Эрдэнэ тодорлоо.

- Францын яруу найргийн тэмцээнээр яруу найргийн шилдэг бүтээлүүдийг гайхамшигтай чадварлаг уран уншиж оролцсоноос Ганбатын Анар шүүгчдийн үнэлгээгээр тэргүүн байр эзлэн, 2010 оны 7-р сард “Францад аялцгаая” хөтөлбөрт оролцох онгоцны тийзээр шагнууллаа.

- Монголын Дуурь бүжгийн эрдмийн театрын хүндэт тайзнаа 5-р сарын 8 ны бямба гаригт хоёр орны удирдаач нарын дохисон франц монголын симфони хөгжмийн концерт эгшиглэлээ. Дараа өдөр нь буюу 9-нд Бизегийн Кармен дуурийг үзэгч түмэндээ сонирхууллаа. Дуурийн театрт өнгөрөөсөн энэ хоёр орой үзэгчид сэтгэл өндөр байсан бөгөөд тоглолтуудын төгсгөлд жүжигчдэд хүндэтгэл үзүүлэн босч алгаа ташиж байлаа. Энэ талаар дотоодын сонин сэтгүүлд бичсэн байна.

Манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан 12-р сарын 6 нд Францын гадаад болон европын хэргийн яамнаас хүлээн авалт зохион байгууллаа. Тус хүлээн авалтаар Францын Гиймэйн музейн удирдлага доор Монгол улсад хэрэгжүүлж буй археологийн экспедицийн тухай фото үзэсгэлэнг дэлгэн толилууллаа. Энэ тухай үзэх бол /энд дарна уу/.

Тус хүлээн авалтанд Франц улсад суугаа Монголын Элчин сайд ноён Ш. Алтангэрэл, түүний гэргий болон Элчин сайдын яамны зөвлөх, түүнчлэн Францын гадаад болон европын хэргийн яамны Ази Номхон далайн газрын захирал ноён Поль Жан Ортиз, Мэдээлэл харилцааны захирал ноён Бернар Валеро, Азийг хариуцсан Ерөнхий сайдын зөвлөх ноён Фабиен Фиесши, Монгол улс дахь Францын Элчин сайд асан ноён Никола Шапүй, Гиймэйн музейн төлөөлөл ноён Жан Поль Дерош археологийн экспедицийн төлөөлөгчид болон Францын харилцагч байгууллагуудын төлөөгчидийн хамт, Дорно дахины хэл, соёл судлалын дээд сургуулийн захирал ноён Жак Легран, Соёлын яамны болон Парис дахь Франц-Монголын нийгэмлэгүүдийн төлөөлөгчдийн хамтаар хүрэлцэн ирлээ.

Ази, Номхон далайн газрын захирал хэлсэн үгэндээ Франц Улс, Монгол Улсыг холбож буй эртний болоод өнөөгийн сайн харилцааны тухай, сүүлийн үед хийгдсэн хоёр орны төлөөлөгчдийн харилцан айлчлал, ялангуяа өнгөрсөн 10-р сард болсон хатагтай Идракын айлчлалын тухай, түүнчлэн, улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын хөгжил дэвшилд Франц улс Монгол улстай хамтран ажиллах тухай дурьдлаа.

Монголын Элчин сайд Францын археологийн экспедицийн ажиллагааны сонирхолтой талыг дурьдаад хоёр орны харилцаанд гарч буй ахиц дэвшил, ялангуяа саяхан өндөрлөсөн хоёр талын улс төрийн айлчлал, түүнчлэн хоёр орны Ерөнхийлөгч нар харилцан захидал илгээн, Франц Улс Монгол улсыг “Онцгой хөрш орон” хэмээсэнд таатай байгаагаа илэрхийллээ. Тэрээр Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний 100 жилийн ой, Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жилийн ой давхцсан ирж буй 2011 онд Францын төр засгийн төлөөлөгчдийг Улаанбаатар хотод урьж байгаагаа илэрхийллээ.

Эдүгээ 17 жилийн нүүрийг үзэж буй Монгол дахь Францын археологийн экспедицийн гол чиглэл бол Монголын соёлын өвийг нээн илрүүлж, ач холбогдолыг олонд таниулахад оршиж байна хэмээн ноён Дерош онцлон тэмдэглэлээ. Тэрээр Францын гадаад болон европын хэргийн яам, Монголын шинжлэх ухааны академи болон Монголын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам уг ажилд дэмжлэг үзүүлж буйд талархлаа илэрхийллээ. Мөн тэрээр 2012-2012 онд археологийн олдворуудаар үзэсгэлэн гаргаж, Улаанбаатар хотын Үндэсний түүхийн музей, Парис хотноо Гиймэйн музейд дэлгэн үзүүлэх тухайгаа ярилаа.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Facebook Twitter Google+ Foursquare Youtube Dailymotion Flickr RSS