Франц улс Монголд Монгол дахь Францын Элчин сайдын яам
fontsizeup fontsizedown
Accueil du site » Мэдээ » Францад болж буй үйл явдлын тойм » Дэлхийн усны 6-р чуулган

Дэлхийн усны чуулганы мэдээ (2012 оны 3-р сарын 12-17)

Францын Засгийн газар болон Дэлхийн усны зөвлөл Марсель хоттой хамтран зохион байгуулсан Дэлхийн усны 6-р чуулган долоо хоног үргэлжилсний эцэст 2012 оны 3-р сарын 17-нд Марсель хотноо амжилттай өндөрлөлөө. Дараагийн 7-р чуулганыг БНСолонгос улс өөрийн Даегу хоттойгоо хамтран 2015 онд зохион байгуулах юм.

« Дэлхийн 170 гаруй орноос ирсэн 20 000 гаруй хүн, Засгийн газар, парламент, орон нутаг, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, төрийн болоод хувийн хэвшлийн судалгааны байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон уг чуулган олон сэдээр бүсчилсэн хурлууд зохион байгууллаа. Урьд өмнө хэзээ ч ингэж орон нутгийн ийм олон байгууллага чуулганд оролцож байгаагүй юм. 500 орчим бүс нутгийн сонгуультан хамтарсан мэдэгдэлд хамрагдсан байна. Залуучууд, эмэгтэйчүүд, ТББ-уудыг өргөнөөр оролцуулсан нь энэхүү чуулганд нэгэн шинэ өнгө төрх нэмж чадсан юм. Энэ нь ч усны талаар явуулсан олон маргаан мэтгэлцээний үед сайшаагдаж, нийгэм, олон улсын өмнө тулгарч буй устай холбоотой асуудлыг хэлэлцэхэд тусгагдаж байлаа.

Хүрэлцэн ирсэн олон төр засгийн тэргүүний дотроос Францын Ерөнхий сайд Франсуа Фиёон 3-р сарын 12-нд чуулганыг нээж хэлсэн үгэндээ Франц улсын байр суурийг мэдэгдсэн билээ. Хамтын ажиллагаа хариуцсан сайд Анри де Рэйнкурын даргалан явуулсан сайд нарын түвшний бага хуралд 100 гаруй сайд оролцсон бөгөөд энэ хурлаар ундны устай байх Хүний эрхийг хэрэгжүүлж, хэвийн байдалд оруулах талаар сайд нарын түвшинд гаргах мэдэгдлийг санал нэгтэй баталлаа. Мөн сайд нарын түвшинд зохион байгуулагдсан дугуй ширээний 12 уулзалтын үеэр хил дамнасан усны зохицуулалт, ус болон ногоон бүсийн өсөлт, хэрэглэсэн бохир усны зохицуулалт, ус/эрчим хүч/хүнс тэжээл гэсэн гурвалын харилцан үйлчлэлийн талаар тус тус зөвлөмж гаргав. Нөгөөтэйгүүр Европын хэргийн сайд Жан Леонетти 3-р сарын 12-нд цаг уур, хөгжлийн асуудал хариуцсан комиссаруудтай хамтарч, « Европын үйл ажиллагаа » сэдэвт хуралд оролцон, 2012 оныг европын усны жил болгон зарласантай холбогдуулан Европын холбооноос ус болон ус цэвэршүүлэхэд учирч буй тулгамдсан асуудлууд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцлага өрнүүллээ.

Дээрх үр дүн бол ирэх жилүүдэд явуулах олон улсын бодлогын хөтөлбөрт хүчтэй тусгалаа олох санаанууд бөгөөд үүнд хамгийн түрүүн ирэх 6-р сард болох НҮБ-аас тогтвортой хөгжлийн талаар явуулах « Рио+20 » бага хурлыг дурдаж болно. Рио-гийн эцсийн баримт бичгийг хэлэлцэх эхний хуралдаан энэ долоо хоногт Нью-Йорк хотноо болох юм.

Уг чуулгантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://www.worldwaterforum6.org цахим хуудаснаас үзнэ үү.


publié le 20.03.2012

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Facebook Twitter Google+ Storify Foursquare Youtube Dailymotion Flickr RSS