Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт II протоколыг соёрхон баталж, цаазаар авах ялыг халах талаар гаргасан Монгол Улсын Их Хурлын шийдвэрт Франц Улс баяр хүргэж байна.
Түүнчлэн 2010 оны 1 дүгээр сард цаазаар авах ялыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн энэ талаарх байр суурьт Франц улс ихээхэн талархалтай байдаг.
Газар нутаг, нөхцөл байдлаас үл хамааран цаазаар авах ялыг халахын төлөө өөрийн болон Европын явуулдаг байнгын үйл ажиллагааг Франц Улс дахин тэмдэглэж байна.
